Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Мөнгөжүүлсэн “Монхангай” архи үйлдвэрлэх арга
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мөнгөжүүлсэн “Монхангай” архи үйлдвэрлэх арга
Шинэ бүтээлийн патент. № 1681, 2000. /Б.Сүрэнхор, Ц.Цэен, Б.Палам, Ш.Чулуунбаатар/

Шинэ бүтээлийн томьёолол.

“1.Мөнгөжүүлсэн “Монхангай” архи үйлдвэрлэх аргын я л г а а нь чанарыг сайжруулах зорилгоор дахин нэрж цэвэршүүлсэн хүнсний спиртийг найрлагын ганд хийж дээрээс нь урьдчилан зөөлрүүлж мөнгөжүүлсэн ус нэмж холиод барилтын ганд шилжүүлэн хоёроос доошгүй цаг амраасны дараа идэвхжүүлсэн цеолит ба нүүрсэн шүүлтүүрээр дамжуулан шүүгээд кварцын элсэн ба хадан цагаан элементэн шүүгчээр 30-60 л/цаг хурдтай нэвтрүүлэн тунгалагжуулсны төгсгөлд чихрийн уусмал нэмж сайтар холино.

2.Аргын томьёоллын нэгдүгээрийн я л г а а нь шүүж тунгалагжуулсан бэлэн бүтээгдэхүүнийг контактын аргаар хоёр шаталсан клонк ашиглан мөнгөжүүлэх бөгөөд архинд мөнгөний ионыг 0.2 мг/л болтол шингээж өгсөнд оршино.”

Энэхүү аргын мөн чанар нь үндсэн түүхий эд болох дээд спиртийг дахин нэрж хөнгөн хольцыг сайтар ялгаад улмаар түүгээрээ стандартын буюу 380   хатуулагтай архи найруулж цаашид идэвхжүүлсэн цеолит, нүүрс, хадан цагаан,Буйр нуурын алтан элсээр хийсэн шүүлтүүрээр дамжуулан шүүх замаар бусад хольцоос ялган цэвэршүүлж тунгалагжуулах явцдаа мөнгөний ионыг шингээж өгөх явдал юм. Энэхүү архийг манай улсын холбогдох лабораториудад шинжилж үзэхэд архины найрлаганд байвал зохих альдегид, сувсийн тос, эфирийн нийлмэл хүчил зэрэг нь стандартын цагаан архинд байх зөвшөөрөгдсөн  хэмжээнээс 3-4 дахин буурч ОХУ-д үйлдвэрлэж дэлхийн олон улсад худалдаалж байгаа "СМИРНОФ" архинаас давсан сайн үзүүлэлттэй гарсан юм. Энэхүү архийг "Монхангай" гэрээт диллерт бидний зөвшөөрч олгосон лицензээр Улаанбаатар хотын "Чадавхи" ХХК-д 2000 оноос эхлэн үйлдвэрлэж хөдөлмөрчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Энэ хугацаанд хэрэглэгчдийн зүгээс байнга сайшаал хүртэж байгаагийн дээр 2001 онд Иркутск хотноо болсон олон улсын хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс мөнгөн медаль  хүртсэн билээ.

Өөрийн вэб хуудас Ч.Авдай.   www.ch.avdai.pms.mn
                                Б.Палам.  www.palam.pms.mn

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats